card
Зүрх хамгаалах төсөл ТББ

Зүрх хамгаалах төсөл ТББ

Бид Ажнай Хуур компаниа байгуулахаас өмнө 2001 оноос эхлэн Монгол улсад үнэ төлбөргүйгээр 0-18 насны хүүхдийн зүрхний гажигийг оношлох, эмчлэх үйл ажиллагаа явуулдаг Япон улсын “Heart Saving Project” АББ-ын үйл ажиллагаанд сайн дураар туслан орчуулга болон зохион байгуулалттай холбоотой бүх ажлыг хийж ирсэн. Энэхүү ашгийн бус байгууллагийн эмчилгээний багийн гишүүд нь Японы янз бүрийн муж, хотын эмнэлгүүдэд ажилладаг бөгөөд Монголд сайн дурын үйл ажиллагаа явуулах үеэр тал талаас ирж цугладаг. 2001 оноос 2020 оны 1 сар хүртэлх 19 жилийн хугацаанд, ЭХЭМҮТ-тэй хамтран зохион байгуулсан зүрхний эхо үзлэгт давхардсан тоогоор 8066 хүүхдийг хамруулсан. Мөн УГТЭ, улмаар 2015 оноос ЭХЭМҮТ-ийг түшиглэн зүрхний катетер эмчилгээг зохион байгуулж, өнөөг хүртэлх 19 жилийн хугацаанд нийт 813 хүүхдийг анагаасан байна.

Үндсэн сайтруу шилжих

Contact Seller